Казахстан: Монголын найман боксчин Дэлхийн цомын цувралд оролцоно
Чихэнд чимэгтэй
2025-06-27
Астана хотод болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор манай үндэсний шигшээ баг Казахстанд очжээ. Энэ сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болох уг тэмцээнд 30 орны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд С.Биндэръяа, 50 кг жинд Б.Мөнгөнсаран, 54 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд М.Намуун, эрэгтэйчүүдийн 55 кг жинд Э.Төгсбилэг, 60 кг жинд Г.Лундаа, 65 кг жинд Э.Бат-Өлзий, 70 кг жинд О.Бямба-Эрдэнэ нар оролцоно. Энэ тэмцээн нь Дэлхийн боксын холбооны албан ёсны тэмцээний хуваарьт багтдаг бөгөөд боксчид 2028 оны Лос-Анжелесын Олимпын наадамд оролцох эрхийн оноо цуглуулах юм. Дашрамд дурдахад, манай боксчид өнгөрсөн нэг сарын хугацаанд Европ тивд болсон гурван цуврал тэмцээнээс 16 медаль хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.